Жастын Батхүүд холбогдох хэрэг хүрээгээ тэлж буйг АТГ мэдэгдлээ

Өчигдөр баривчлагдсан Ч.Ганзоригт холбогдох хэрэгт холбогдуулан таван хүнийг шалгаж байгаагаа Авлигатай тэмцэх газраас мэдэгдлээ. Үүнд,  “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү,  н.Мөнхжаргал, Амарбат, Галбадрах нарын дөрвөн хүнийг Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригт хамаарагдах хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм байна. Сануулахад, Жаст компанийн  захирал Ш.Батхүүг АТГ-аас саатуулан шалгаад 10 гаруй сар болж буй. Гэтэл нэг хэрэгт хамтдаа шалгагдаж байхад Ч.Ганзоригийг өчигдөр л саатуулж байгаа шалтгааныг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог,  Ш.Батхүүд холбогдох хэргийг удаан хугацаанд шалгаж буй нь үнэн. Гаднын банкнаас орж ирсэн мөнгө “Жаст” групп болон түүний хамаарал бүхий компаниудын үйл ажиллагаанд ашиглагдсан нь тогтоогдсон. Тийм учраас тус компаниудад шалгалт хийж байна. Тус компанийн салбарууд бүх аймаг, сумдад бий. Тэр бүрд шалгалт явуулах ажиллагаа явагдаж дуусаагүй байна. Уг хэргийн шалгалт дуусвал бид тус хэргийг прокурор руу шилжүүлнэ. Ч.Ганзоригийн хувьд Жаст группийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан Өмнөд Африкийн Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан байдаг. Энэ хэрэгт холбогдуулан тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагаар ажиллаж байсан захирал асан Ч.Ганзоригийг яллагдагчаар татаж шалгаж байна” гэсэн юм.

1 Comment

Add yours

+ Leave a Comment