Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын дипломат, албан паспорт олгох, эзэмших, хадгалах журмыг шинэчлэн баталсан юм. Энэхүү журам 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөх аж.

Монгол Улс нь гадаад паспортын хүчинтэй хугацааг гар аргаар сунгахгүй байх тухай Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага (ICAO)-ын холбогдох зөвлөмж, стандартын дагуу 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн паспортад сунгалт хийхээ албан ёсоор зогсоосон.

Одоо хэрэгжиж байгаа “Монгол Улсын дипломат албан паспорт, буцах үнэмлэх олгох, эзэмших, хадгалах” журмаар дипломат, албан паспортыг 5 хүртэл жилийн хугацаатай олгоно гэж заасан байдаг.

Иймд дээр дурдсан үндэслэлээр 5 жилийн хүчинтэй хугацаа нь дуусгавар болж байгаа 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл олгогдсон нийт дипломат, албан паспорт 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болохыг Гадаад харилцааны яамнаас мэдэгдлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.