Д.Сүхбаатарын талбайд болох ажлын байрны нээлттэй өдөрлөгт 60 ААН оролцоно

“Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 19, 20-нд болох гэж байна.

Энэ үеэр нийслэлийн иргэдэд нээлттэй ажлын байрны мэдээллийг хүргэх ажээ.

Өдөрлөгт Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Цагийн ажлын бирж, ажил олгогч 70 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 4,000 гаруй ажлын байрны захиалга, Мэргэжлийн сургалтын 34 байгууллага, Хадгаламж зээлийн хоршоод, Гарааны бизнес эрхлэгч, хувийн хөдөлмөрийн биржүүд оролцох аж.

ХӨТӨЛБӨР

2018.09.19-ний өдөр

  • Хүний нөөцийн мэргэшсэн ажилтан, сэтгэл зүйч, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүд ажил хайгч иргэдэд зөвлөгөө өгөх
  • Ажил олгогч 70 аж ахуйн нэгж байгууллага болон 15 хувийн хөдөлмөрийн биржүүд 4,000 гаруй нээлттэй ажлын байраа танилцуулж, хүний нөөцийн бүрдүүлэлт хийнэ
  • Хадгаламж зээлийн хоршоодын гишүүд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлах, таниулах

2018.09.20-ний өдөр

  • Мэргэжлийн болон давтан сургалтад хамрагдсан иргэдийн дунд оёдол, үсчин, нүүр будалт, хумс засал гэсэн 4 мэргэжлээр ур чадварын уралдаан зохион байгуулна
  • Хүний нөөцийн мэргэшсэн ажилтан, сэтгэл зүйч, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүд ажил хайгч иргэдэд зөвлөгөө өгөх
  • 60 аж ахуйн нэгж байгууллага болон 15 хувийн хөдөлмөрийн биржүүд 4,000 гаруй нээлттэй  ажлын байраа танилцуулж, хүний нөөцийн бүрдүүлэлт хийнэ
  • Гарааны бизнес эрхлэгчид үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлах, таниулах
  • Мэргэжлийн сургалтын байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлах, таниулах
  • Хөдөлмөрийн хувийн биржүүд үйл ажиллагаагаа сурталчлах, таниулах, иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх
  • Политехник коллеж болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан суралцагчдад нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих Смарт картын бүртгэл, олголт хийнэ.

Эх сурвалж: Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар

+ There are no comments

Add yours