Багш нарын ажил хаялт зогслоо

Есдүгээр сарын 1-нээс нийслэлийн 12 сургуулийн багш нараар эхлүүлсэн Багш нарын ажил хаялт өнөөдрөөс албан ёсоор зогсохоор болсон байна. Ингэснээр ирэх даваа гарагаас ажил хаялтад оролцсон сургууль, цэцэрлэгүүд албан ёсоор хичээлээ орж эхлэхээр боллоо. Арван хоногийн турш ажил хаясан багш нар гурван удаагийн гурван талт хэлэлцээрт орсоноор 8 хувийн нэмэгдэл дээрээ дахин 4.3 хувийн нэмэгдэл авахаар тохирсоноор ийнхүү ажил хаялт зогсож байгаа юм. 2014 онд төрийн албан хаагчдын цалинг 4.3 хувиар нэмэгдүүлэхэд нэмэгдүүлэхэд багш нарын цалинд өөрчлөлт оролгүй үлдсэн байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэж, орхигдсон 4.3 хувийг ирэх оны нэгдүгээр сараас нэмэхээр болсноор ийнхүү асуудал нэг талдаа гарч, төрийн өмчлөлийн сургуульд суралцагч хүүхдүүд хичээлдээ явах боломжоор хангагдлаа.

+ There are no comments

Add yours