Онцгой байдлын ерөнхий газарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Мөрч

“Нанопланет” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газарт холбогдох хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцсэн байна. Тус шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0441 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжин, Ж.Сувд-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбат нарын давж заалдах гомдлоор хуралдсан шүүх хурлыг Захиргааны хэргийн шүүгч Н.Хонинхүү даргалав. Шүүхээс  ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл

Иргэний Өнцөг