Анх  л авахдаа аливаа нэгэн томилгоог намын бүлгээр хуралдаж шйдвэрлэнэ хэмээн ам бардам дуугарч, ажил авсан цагаасаа л огцруулах засаг дарга нарын нэгээр үргэлж “тодорч” байсан Засаг дарга бол Ховдын Д.Галсандондог гэгч. Нас өндөр ч хөдөөгийн цөлх эрх, намын хатуу гишүүнчлэлтэй Д.Галсандондогийг анх нь аймгийн Засаг даргаар томилогдсон цагаас нь унагаах ажил эхэлсэн түүхтэй. Олон ястаны өлгий Ховдчуудын ааш авирыг олох хэцүү, ингэсгээд л нуруутай явж байхад болно доо хэмээн маг маг инээсгээд явж байсан түүнийг харин хөрш зэргэлдээ Оросын холбооны улсад Элчин сайдын зөвлөхөөр эрхэм хүндэт нам нь томилсон байна. захын аймгийн элбэн товхинуулж чадаагүй, тэтгэвэрийн өвгөн хүнд сурталаараа монголчуудынхаа хараалыг барсан ОХУ-д суугаад онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдын зөвлөх хийхээр ийнхүү ээлжит шагналаа аваад морджээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.