Ерөнхийлөгчид шахагдсан Х.Энхжаргал “ноосоо тушаах”-ад бэлэн болжээ

Дээд дарга нар болон эрх баригч МАН, сөрөг хүчин АН харилцан тохиролцож, өнө удаан маргаанаа эцэслэжээ, энэ удаа…
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын 2018 оны хаврын чуулганы нээлтэн дээр хэлсэн үгэндээ,  “Оффшор дансанд хөрөнгөө нуусан улстөрчдийн асуудлыг шийдвэрлэх тал дээр АТГ зэрэг хууль хяналтын байгууллага туйлын идэвх санаачилгагүй, хашин хандаж байгаа”-г шүүмжилж,  АТГ-ын дарга солигдсон сүүлийн хоёр жилд Монгол Улс авлигын индексээрээ даруй 31 байраар ухарсан. АТГ нэг ч дорвитой хэрэг шийдвэрлэгдэхгүй байна хэмээн ихэд дургүйцсэн. Түүгээр барахгүй, “Би ойрын үед АТГ-ын удирдлагыг яаралтай солих асуудлаар УИХ-ын даргад хандана. Та бүхэн хэлэлцэн шийдвэрлэхээс өөр арга байхгүй гэдгийг давхар сануулъя. Ажлаа хийж чадахгүй байгаа, авлигатай тэмцэх үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтнуудаа яаралтай солино…” гэх мэтээр илтэд бухимдсан. Мөн “миний бие хуулийн дагуу томилдог албан тушаалтнуудаа авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон нь нотлогдвол үг дуугүй ажлаас чөлөөлж хариуцлага тооцно. УИХ, Засгийн газар ч гэсэн томилж чадсан бол, хариуцлага тооцож чаддаг байхгүй бол төрд итгэх, шударга ёсонд найдах иргэдийн итгэл улам бүр алдарсаар байна.” хэмээн мэдэгдсэн билээ.
Харин албан тушаалтнуудын зүрхэнд айдас хуруулж, зүүдийг нь аягүйдүүлдэг Авилгалтай тэмцэх газрын  хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур болсон Х.Энхжаргал даргын хувьд, Ерөнхийлөгчийн мэдэгдэлийн хариуг шаардсан сэтгүүлчдэд машид баясгалантайгаар  “За яахав дээ, хүмүүс ярьж л байг… Би мэдэхгүй ээ” хэмээсэн нь өнөөдрийг хүртэл трэнд үг болж, хөгжсөөр буй.
Гэтэл АТГ-ын даргыг чөлөөлөхөөр арга ухаанаар уралдуулагч Ерөнхийлөгч маань олон зүйлийг туршсаар арай гэж МАН-ын Нийслэлийн намыг сонгох эгзэгтэй үед тохироо нь бүрдэж, У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ удаа тэсч үлдэн, УИХ-ын дарга М.Энхболд албандаа бас үлдэн, харин хамгийн ихээр “шунан дурлаж” буй АТГ-ын дарга гэсэн зөөлөн атлаа хатуу бялууг Ерөнхийлөгчийн мэдэлд үлдээн одоогийн дарга Х.Энхжаргал албан тушаалаасаа хүсэлтээрээ чөлөөлөгдөх нь тодорхой болсон гэнэ.
Энэ мэдээлэлтэй зэрэгцэн АТГ-ын шинэхэн даргын нэр ч тодорсон нь өнөө л ардчиллын алтан хараацай хэмээн аль л дөнгүүр албаг бүхнийг сандайлагч Т.Билэгт байх аж.  Тагнуулын ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, Монголын ардчилсан холбооны даргаар тус тус ажиллаж байсан, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын “ойрын хүн” гэгддэг Б.Билэгтэдэ ийнхүү аз эз нь тохиож АТГ-ын дарга болох магадлал ихэсч, намын дагаж цүнх барьж, амаа тосолдог “жаалууд” бөөн бөөнөөрөө Т.Билэгтийг дагаж хошуурах болсон гэдэг оргүй биш бололтой…

2Comments

Add yours
  1. 2
    Deruug budad tohoj enhiin tsagaan tagtaa bolj bolohgui bizdee

    Tord itgeh itgel aldarsan ni yag unendee Enhjargalaas boloogui l dee. H.Battulgiig ih hural bolon toriin indert garaad ug helj baihiig harsan hench gesen eronhiilogch geheesee omno heden jileer damjin yarigdaj bichigdej baisan tomor zamiin hereg, Bondiin mongonoos banknii huugeer dooguur huutai mongo avch ariljaanii bankind bairshuulj mongo huulsen,17 chingeleg spirtiig us bolgoson. Ner deeree baidag kompaniudiig huuli huchnii baiguullaga shalgah gehed surjignej saad teeg tavij baigaa geed toochvol huuli bus uildel,utoriin hunii ulgergui baidal ar araasaa hovron haragdaad boldoggui yum.Iim eronhiilogchtei baih gej ooriin erhgui l boddog sh dee.nuutsgui unen shuu. Ooriin hiicen huuli bus uildlee nuun darj buruug busdad tohoj enhiin tsagaan tagtaa bolj bolohgui bizdee tami ee

+ Leave a Comment