Шатахууны үнийн асуудлаар хэлэлцэнэ

 Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир, “Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөлттэй холбоотой бензиний үнэ улс орнуудад төдийгүй шатахуун экспортлогч ОХУ-д хүртэл өссөн нь манай улсад нөлөөлж байна. Инфляцийн өсөлтийн 0.8 хувийг үүгээр илэрхийлж болно” гэсэн тайлбараар өнөөдрийг хүртэл тогтмол өсч байгаа шатахууны үнийн талаар холбогдох мэдээлэл өгсөн.  Харин   УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, “Засгийн газрын зүгээс татварын зохицуулалт хийх асуудлыг нэлээд сайн ярилцаж, ОУВС-тай зөвшилцөж байж дараагийнн хуралдаанаар оруулж ирэхээр болоод хэлэлцэх асуудлыг 7 хоногоор хойшлуулсан” хэмээн товчхон мэдэгдээд,  “Шатахууны үнэ олон зүйлээс шалтгаалж байгаа. Тухайлбал, Ираны хориг, Турк улсад үүсээд байгаа нөхцөл байдал дэлхийн зах зээлд нөлөөлж байна” гэв.

+ There are no comments

Add yours