Шатахууны үнэ 1820 төгрөгт хүрлээ

Өнөөдрийн байдлаар нийслэл хотод “Жаст ойл”, “Синчи ойл” зэрэг компаниудын ШТС нэг литр шатахууныг 1780 төгрөгөөр борлуулж байгаа бол бусад импортлогч компаниуд Аи-92 автобензиний үнэ нэг литр нь 1800-1820 төгрөг байна.  Харин хөдөө, орон нутагт дээрх үнээс 20-30 төгрөгөөр илүү худалдаж байгаа аж. Он гарсанаас хойш шатахуун нийлүүлэгч компаниуд нэг литрийг нь 30-50 төгрөгөөр нэмж 1660 төгрөг болоод байсан шатахууны үнэ өнгөрсөн хавар 1700 болж нэмэгдсэн. Тэгвэл өнөөдөр ийнхүү 1820 төгрөгт хүрээд байна. Үнэ яагаад нэмэгдэв гэсэн асуултад тухайн үед шатахууны импортлогчид Онцгой албан татвар нэмэгдсэн гэсэн тайлбар өгч байсан. Улмаар Засгийн газраас Онцгой албан татварыг тэглэсэн шийдвэрээр тэдэнд хариу өгсөн боловч өнөөдөр шатахууны үнэ ийнхүү дахин дээшлээд байна.

+ There are no comments

Add yours