Л.Болд гишүүн юуны учир Нисэх онгоцны буудлыг зорив

Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал БНТУ-ын иргэн Вейсел Акчайг (Veysel Akcay) өнөөдөр буюу 2018 оны долдугаар сарын 27-ны өдрийн өглөө үл таних хүмүүс хулгайлсан гэх мэдээлийн дагуу Гадаад харилцааны яам дотоодын холбогдох байгууллагуудтай холбогдон ажиллаж байна.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНТУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтныг дуудаж уулзан тодруулжээ. Турк Улсын элчин сайд Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль зөрчсөн, хүн хулгайлах үйл ажиллагаа огт явуулаагүй хэмээжээ.

Дээрх асуудал тодорхой болтол Чингис хаан олон улсын нисэх буудалд буугаад байгаа Турк Улсын тусгай үүргийн онгоцыг нисгэхгүй байх саналыг Гадаад харилцааны яамнаас холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

Тус нисэх онгоц хамгаалалтанд байгаа юм. Харин УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны гишүүн Л.Болд Чингис хаан ОУНБ-д ажиллаж байна.

+ There are no comments

Add yours