Үерийн ус зайлуулах шугам дээр буусан айлуудыг албадан нүүлгэж байна

Улаанбаатар хотод 51 байршилд нийтдээ 140 км урт үерийн далан суваг бий. Ихэнх нь 1980-1990 оны хооронд баригдсаны 70 орчим хувь нь эвдэрч шаардлага хангахгүйд хүрчээ.

Ойрын өдрүүдэд хур тунадас их орж, зарим газраар хүчтэй үерлэж эхэлсэн нь үерийн далангийн бүсэд амьдарч байгаа иргэдэд эрсдэлтэй нөхцөл байдал үүсэх шалтгаан болж буй юм. Нийслэл хотын үерийн далангийн бүсэд 1000 гаруй айл өрх амьдардаг гэсэн судалгаа байдаг.

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Ус сувгийн удирдах газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Нийслэлийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан ажлын хэсэг Монелийн уулзвар дахь үерийн ус зайлуулах далан дээр зөвшөөрөлгүй буусан иргэн, аж ахуйн нэгжүүдэд нүүх шаардах хуудсыг хүргүүлсэн. Гэвч шаардлагыг биелүүлээгүй учраас албадан буулгахаас өөр аргагүйд хүрчээ.

+ There are no comments

Add yours