Зарим жолоочдод гэрлийн гялбаа сааруулагч тараажээ

Орой үдшийн цагаар орон нутгийн замд жолооч нар гэрлээ шилжүүлэхгүйгээс болж осол гаргах тохиолдол гарсаар байгаатай холбогдуулан Замын цагдаагийн албанаас гэрлийн гялбааг сааруулагч тарааж эхэлжээ. Учир нь харанхуй үед хэт хурц гэрэл нь жолоочийн хүүхэн хараанд нөлөөлж 10 орчим секунтын турш юу ч харах боломжгүй болгодог. Үүнийг хурц  гэрлийн гялбаанд орох гэж ярьдаг байна. Шөнийн цагаар үйлдэгдэж байгаа ослын 60 хувь нь гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн нөлөөллөөс үүдэлтэй байдаг гэдгийг Замын цагдаагаас гарсан тоон мэдээлэл харж болно. Мөн буруу талдаа жолооны хүрдтэй автомашины гэрлийн хийц нь эсрэг талын автомашины жолоочийн нүдийг хүчтэй гялбуулдаг гэх мэт хэд хэдэн бэрхшээл үүсдэг аж. Тиймээс жолооч та өөрийгөө болон бусдыг хамгаалан гэрлээ шилжүүлэн явж байхыг замын цагдаагийн албанаас анхаарууллаа.

+ There are no comments

Add yours