Дахин нэг хүүхэд тогонд цохиулж амиа алджээ

Дахин нэг хүүхэд тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, Налайх дүүргийн зургадугаар хороонд байрлах амралтын газрын хойно шонгийн модны тогтой утсанд 07-р сарын 05-ны 15:00 цагийн үед хүүхэд цохиулж нас барсан байна“ гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад амралтын газраас хойш 250 метрийн зайд газар унасан байсан дугааргүй шонгийн модны цахилгааны утсанд 7 настай “Н” гэгч охин унадаг дугуйтай явж байгаад хүрч, цахилгаанд цохиулж, нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

+ There are no comments

Add yours