Толгойтын замыг зургаа хоног хаана

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар “Тотал-Инж” ХХК-ийн гүйцэтгэж байгаа Орбит-Толгойтын уулзвараас Орбит-Баянголын уулзвар хүртэлх 1.7 км авто замын их засварын ажил үргэлжилж байна.

Замын эхлэл буюу уулзвар хэсгээс 600 м замын хөдөлгөөнийг 2018 оны долдугаар сарын 03-ны өдрийн 23:00 цагаас эхлэн хааж, цементээр бэхжүүлсэн суурь болон асфальтобетон хучилтын ажил хийхээр боллоо. Замын хөдөлгөөнийг 2018 оны долдугаар сарын 09-ний өдрийн 23:00 цагт нээнэ.

+ There are no comments

Add yours