Үндэсний их баяр наадам болоход зургаа хоногийн хугацаа үлдээд байна. Улсын баяр наадмын тасалбарыг нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр дамжуулан долдугаар сарын 07-ноос борлуулах шийдвэрийг баяр наадам зохион байгуулах хорооноос гаргасан. Түүнчлэн машины зөвшөөрлийг маргаашнаас эхлэн борлуулж эхлэх юм байна.

Тодруулбал, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл экспо”, Зургаан буудлын “Оргил” худалдааны төвийн салбаруудаар худалдаалах юм. Иргэдэд бухимдал үүсгэхгүйн тулд ийнхүү олон төвүүдээр нэгэн зэрэг худалдаалах бөгөөд зөвшөөрлийн үнэ болон бусад мэдээллийг маргааш ЗЦЕГ-аас нэгдсэн байдлаар өгөх ажээ.

Наадмын тасалбарын үнэ нэмэгдэхгүй 24 мянган төгрөг байх бөгөөд нэг хүнд хоёр л тасалбар борлуулах юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.