ЭЕШ-ын батламж хуудсыг өнөөдөр тарааж дуусна

Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг явагдаж дуусаад буй.  Шалгуулагчдын батламж хуудсыг долоодугаар сарын 5-наас өмнө тарааж дуусах юм байна. Элсэгчид батламж хуудсыг авахдаа

-Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын болон Монгол хэл, бичгийн шалгалтын дүнгийн батламж хуудсыг өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авна

-Орон нутгийн шалгуулагчид ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг аймгийн Боловсрол, соёл,урлагийн газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авна.

-Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх оны шалгуулагч ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнаас авна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.5 жил /30 сар/-ийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй бөгөөд БҮТ-д хандан дүнгийн тодорхойлолт авч болох юм байна. Шалгалтын дүн оноо, жагсаалтыг шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэж  болох аж.

+ There are no comments

Add yours