ЦЕГ: Цагдаагийн албан хаагч иргэний аминд хүрээгүй

“Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчийн гарт иргэн амиа алджээ” гэх мэдээлэл гарсан.  Энэхүү мэдээлэл нь үндэслэлгүй худал болохыг албаны эх сурвалж хэлж байна. Тодруулбал, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс нутаг дэвсгэрийн хэмжээнд байнга архидан согтуурч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, зөрчил гаргадаг архины хамааралтай иргэдийг албадан эмчилгээнд явуулахаар эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамруулах ажлыг өнгөрөгч зургаадугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулжээ.

Уг арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо хариуцсан хэсгийн байцаагч тус хороонд оршин суудаг, архи, согтууруулах ундаа байнга хэтрүүлэн хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг иргэн Э, Н нарыг эмчилгээнд хамруулахаар ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн байна.

Улмаар ажлын хэсгийнхэн зургаадугаар сарын 11-ний өдөр эмчилгээнд хамруулах иргэдийг тээвэрлэн явж байх үед иргэн Э нь тээврийн хэрэгсэл дотор нас барсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу НЦГ-ын жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газарт очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан бөгөөд дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа юм. ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач спиртийн хордлогын улмаас нас барсан гэж тогтоожээ.

2Comments

Add yours
  1. 1
    ард

    Битгий худлаа ярь цагдаа нар бол байнга дээрэлхэж бүдүүлэг зан гаргадаг шүү дээ.Өөр их ч юм ярьж болно шүү.

  2. 2
    ард

    битгий худлаа ярь таанар яачиж мэдэх хүмүүс.цагдаа цагийн найз гэдэг биздээ

+ Leave a Comment