Зам сайжруулахад зориулж 60 сая ам.доллар зээлэх үү

Азийн хөгжлийн банкнаас манай улсад 60 сая ам.долларын зээл олгохоор баталжээ. Уг зээлийг автозамын сүлжээг өргөтгөх, сайжруулахад зарцуулах юм байна. Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн зам тээвэр, харилцаа холбооны асуудал эрхэлсэн захирал Сужат Гупта зээл батлагдсаны дараа хэлсэн үгэндээ “Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд буурч байгаа. 2011 онд 17.1 хувьд хүрч байсан нь өнгөрсөн жил 5.1 хувь болж буурсан. Автозамын сүлжээ сайжирснаар худалдаа, аялал жуулчлалын бизнесийн эргэлтийн хурд нэмэгдэж, эдийн засагт дам утгаараа дэмжлэг болно” хэмээн өгүүлсэн байна.

Манай улс 48538 километр үргэлжилсэн авто замтайгаас 13.2 хувь нь хуучирч, чанарын шаардлага хангахгүй болсон хэмээн энэ талаар мэдээлсэн publicfinanceinternational.org цахим хуудас онцлон дурджээ.

+ There are no comments

Add yours