ОУВС-аас олгосон санхүүжилтийн дүн 184.55 сая ам.долларт хүрчээ

“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Олон Улсын Валютын Сангаас Монгол Улсад олгосон санхүүжилтийн дүн 184.55 сая ам.долларт хүрчээ. Олон Улсын Валютын Сангаас “Хөтөлбөрийн хэрэгжилт сайн, төсвийн болоод гадаад валютын үзүүлэлтүүд зорилтоос давж биелсэн” гэж дүгнээд байгаа аж. Хэдий тийм боловч чанарын буюу бүтцийн өөрчлөлтийн бодлого, төсвийн зөвлөл байгуулах зэрэг ажлуудыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Мөн Монгол Улс гадаад дотоод гэнэтийн нөхцөлд байдалд өртөмтгий хэвээр байна гэдгийг анхааруулж буй юм. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллага болон донор орнуудаас 2017 онд нийт 728 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад хийгджээ. Түүнчлэн 2018 онд нийт 836 сая ам.долларын санхүүжилт хийгдэхээр хүлээгдэж байгаа аж.

+ There are no comments

Add yours