Энэ сарын 03-06-ны өдрүүдэд замын хөдөлгөөнийг хэсэгчилсэн байдлаар хязгаарлана

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал 2018 оны 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр Ази, номхон далайн бүс нутгийн 50 гаруй орны 3000 гаруй төлөөлөгч оролцох юм.

Хурлын үеэр үүсэх замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийн түргэн шуурхай нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн гудамж, замуудын хөдөлгөөнийг хэсэгчилэн байдлаар түр хязгаарлах юм.

Энэ үеэр иргэд замын ачааллыг бодолцон ажлаа зөв төлөвлөн зохицуулах, хөдөлгөөнд хүлээцтэй, хүндэтгэлтэй оролцож, зохицуулагчийн дохио, зааврын дагуу оролцохыг зөвлөж байна.  Мөн замын хөдөлгөөний ачааллын талаар иргэдэд Авторадио 96,3 болон Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн албаны facebook хуудсуудаар тогтмол мэдээллэх юм.

+ There are no comments

Add yours