Согтуурсан жолооч хүний аминд хүрчээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 427 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 283 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлэлээ. Бүртгэгдсэн нийт осол, хэргийн улмаас нийслэлд хоёр, орон нутагт хоёр хүний амь нас хохирч, 13 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэний 5 нь бага насны хүүхэд бүртгэгдсэн байна.

Гудамж замын хяналт шалгалтаар алба хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцов. Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурдвал:

1. Баянзүрх дүүргийн нутаг Намъянжүгийн гудамж “Баясах” трейдийн баруун замд T.landcruiser-100 маркийн автомашины жолооч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас явган зорчигч 66 настай Л-г мөргөж амь насыг нь хохироосон,

2.Мөн орон нутагт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг “Сүүжийн даваа” гэх газар асфальтан замд T.Pruis маркийн автомашин онхолдож, зорчигч 22 настай М-н амь нас хохирч, дөрвөн хүн гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байна.

+ There are no comments

Add yours