Замын цагдаа осол гаргажээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Баянхошууны Хөтөлийн замд энэ сарын 26-наас 27-нд шилжих шөнө зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Налайх дүүргийн Замын цагдаагийн албанд ажилладаг алба хаагч, албаны машинтайгаа явж байгаад зам тээврийн осол гаргаж, хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан байна.

Тухайн үед зам хөндлөн гарч явсан 25 настай явган зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, гарцгүй газраар зам хөндлөн гарчээ. Улмаар яаралтай эмнэлэгт хүргэгдсэн боловч  нас барчээ. Хэргийг цагдаагийн газар шалгаж байгаа юм байна.

+ There are no comments

Add yours