Deprecated: Required parameter $args follows optional parameter $depth in /home/admin/web/murch.mn/public_html/wp-content/themes/newsup/inc/ansar/newsup-custom-navwalker.php on line 41

Deprecated: Required parameter $output follows optional parameter $depth in /home/admin/web/murch.mn/public_html/wp-content/themes/newsup/inc/ansar/newsup-custom-navwalker.php on line 41
42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг аравдугаар сарын 7-нд явуулна – www.murch.mn

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийн товыг хэлэлцлээ. СЕХ нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 7-нд явуулах санал гаргаж байгаагаа хэлэлцүүлсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгээс асуулт асууж, хариулт авлаа.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Нөхөн сонгуулийн хугацааг товлохдоо хуулийн ямар заалтыг үндэслэл болгож байгаа юм бэ. Төрийн жинхэнэ албан хаагч сонгуульд оролцохоор болбол ажлаасаа хэзээ чөлөөлөгдөх вэ?

Ч.СОДНОМЦЭРЭН: -Өмнө нь нөхөн сонгуулийн хугацааг заадаггүй байсан. Харин өмнөх парламентын үед Сонгуулийн тухай хуулийг нэгтгэн баталснаар хугацаатай болсон. Тодруулбал, жил бүрийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ням гариг, аравдугаар сарын эхний долоо хоногийн ням гаригт явуулж байхаар хуульчлагдсан. Тиймээс ирэх аравдугаар сарын 7-нд явуулах санал оруулж ирлээ. Аймгийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 70 хоногийн өмнө байгуулах ёстой. Намууд 60 хоногийн өмнө сонгуульд оролцохоо илэрхийлнэ. Төрийн албан хаагч сонгуульд нэр дэвших тохиолдолд тухай жилийнхээ нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой гэсэн хуулийн заалт бий. Энэ шаардлагад нийцүүлж нэр дэвшигчдийг бүртгэнэ.

Улмаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 7-нд явуулахыг дэмжлээ.

Leave a Reply

Your email address will not be published.