Уул уурхайн үйлдвэрлэлээс төсөвт 851 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2018 оны эхний 5 сарын байдлаар 6 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 23.3 хувиар өсжээ. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 827.1 (23.7%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 511.2 (48.0%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 252.0 (12.6%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг харвал: 

– Нүүрс 19.1 сая тн,

– Зэсийн баяжмал  549.6 мян.тн,

– Алт  4.8 тн,

– Молибдений баяжмал  2.2 мян.тн,

– Төмрийн хүдрийн баяжмал 1.2 сая тн

– Хайлуур жоншны баяжмал  22.6 мян.тн,

– Цайрын баяжмал 36.2 мян.тн,

– Газрын тос  2.8 сая бар,

– Катодын зэс 6.0 мян.тн

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмал 3.0%, алт 2.5%, төмрийн хүдрийн баяжмал 5.0%, хайлуур жоншны баяжмал 39.5%, цайрын баяжмал 4.3%-иар тус тус өссөн байна.

Харин нүүрс 1.4 сая тн, молибдены баяжмал 226.7 тн, газрын тос 279.6 мянган баррель, катодын зэс тн-оор тус тус буурсан байна.

2018 оны эхний 5 сарын байдлаар уул уурхайн үйлдвэрлэлээс улсын төсөвт 851.8 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна.

 

+ There are no comments

Add yours