9 настай хүү тогонд цохиулан амьсгал хураажээ

Сүхбаатар дүүргийн 11-р хороололд 9 настай хүүхэд гадаа тоглож байгаад амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, өчигдөр 20:00 цагийн орчимд  Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг эмийн сангийн төмөр хаалганд цахилгааны гүйдэл дамжсан байсныг, хүүхэд мэдэлгүй хүрснээс амьсгал хураажээ.

Цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулахад “Хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Цагдаагийн байгууллага болон онцгой байдлын албаныхан хэргийн газарт үзлэг хийж байна. Өнөөдөр энэ хэргийн талаар албаныхан мэдээлэл хийнэ” гэлээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр талийгаач эмийн сангийн төмөр хашлаганд хүрч тогонд цохиулан амиа алдсан бөгөөд хашлаганд тогны масстай утас ил байсан гэх мэдээлэл байгаа юм.

+ There are no comments

Add yours