Он гарсаар барилгын салбарт 8 осол гарч, 5 хүн нас баржээ

 Он гарсаар барилгын салбарт нийт 8 осол гарч, 5 хүн нас баржээ. Өргөх механизмын угсралтын болон ашиглалтын аюулгүй ажиллагааг хангаагүйн улмаас  4 осол гарч, 10 хүн гэмтсэн гэдгийг Мэргэжлийн хяналтын байцаагчид хэлж байна.

Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм журам, стандарт хангаагүйн улмаас сүүлийн 4 жилд  нийт 140 осол гарчээ. Үүний 64 буюу 45.7 хувь нь барилгын, 9 буюу 6.5 хувь нь эрчим хүчний, 24 буюу 17.5 хувь нь уул уурхайн, 24 буюу 17.5 хувь  нь хүнсний салбарт гарсан байна. Эдгээр ослын шалтгааны 35 хувийг  тээврийн хэрэгсэл, барилга, шатнаас унах, 30 хувийг унаж буй эд зүйлд цохиулах, барилга, байшинд дарагдах, 7.5  хувь нь цахилгаан гүйдэлд цохиулах, 5 хувь нь  түлэгдэлт, 12.5 хувь өргөх зөөх механизмын ажиллагаанаас шалтгаалан гарсан осол эзэлж байна.
Осол гарахад нөлөөлдөг хүчин зүйлийн 15 хувь нь удирдлагын тогтолцооноос шалтгаалдаг байна. Уг нь байгууллагууд төсвийнхөө 1.5 хувиас доошгүй аюулгүй байдлыг хангахад зарцуулах ёстой аж.

+ There are no comments

Add yours