Битлзийн хөшөөг сэргээн засварлажээ

Улсын дэлгүүрийн өмнөх талбай буюу хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг сэргээн засварлах ажил хийгдэж буй ажээ. Нийтдээ 900 мКв талбайд зүлэгжүүлэлт, өвөрмөц содон загвар бүхий цэцгийн мандал, гэрэлтүүлэг, орчин үеийн шийдэлтэй усан оргилуур, модны хэлбэржүүлэлт, инженерийн шугам шинэчлэл зэрэг ажлууд хийж буй аж.

Ирэх долдугаар сарын эхээр ажил дуусаж, хүлээлгэн өгөх юм байна. Нийтдээ 400 орчим сая төгрөг зарцуулж буй бөгөөд Битлзийн хөшөөнд сэргээн засварлалт хийжээ.

+ There are no comments

Add yours