“Гэр бүлдээ чанартай цаг гаргая” сэдэвт өдөрлөг болжээ

Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны санаачлагаар “НИЙСЛЭЛИЙН ЭМЭГТЭЙЧҮҮД – 2018” өдөрлөгийг 9 дүүргийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Салбар Зөвлөлүүд гэр бүл,хүүхэд багачууд,эмэгтэйчүүд,иргэдийн оролцоотой тодорхой сэдвээр дүүрэг бүртээ зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Багануур дүүргийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо нь “ГЭР БҮЛДЭЭ ЧАНАРТАЙ ЦАГ ГАРГАЯ” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа.
Энэ үеэр авьяаслаг гэр бүлийн гишүүдийн урлагийн тоглолтыг толилуулж,бүтээлч эмэгтэйчүүдийн гар урлалын бүтээл болон цэцэрлэг,сургуулийн хүүхдүүдийн гэр бүлийн нандин чанарыг тодорхойлсон ил захидал,гар зургийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд сурталчлахын зэрэгцээ охидууд ээжтэйгээ бүжиглэж…хүүхдүүд аав,ээжтэйгээ хамт зураг зурж хамтын бүтээл хийх зэрэг олон сайхан үйл явдал боллоо.
“ГЭР БҮЛДЭЭ ЧАНАРТАЙ ЦАГ ГАРГАХ” боломж нөхцлийг Төр засгийн зүгээс бодлогоор дэмжиж,тодорхой шийдвэр гаргаж,хүүхэд багачууд минь бүтэн өдрөөр,олон хоногоор,сараар,жилээр…бүр олон жилээр хайртай аав,ээжийгээ хүлээж,бяцхан биедээ ахадсан “САНАХ” гэдэг ачаанаас нь салгах цаг зайлшгүй болсон байна.
Сүүлийн үед хүүхдүүд хүчирхийлэлд өртөх,сэтгэл гутралд орох,хаягдах,орон гэрээсээ дайжих,донтох,ганцаардах зэрэг олон сөрөг үзэгдэл бий болоод байгааг бид дээр дооргүй яриад л байна… ШИЙДВЭР ХААНА БАЙНА ВЭ
…………………………………. “ГЭР БҮЛДЭЭ ЧАНАРТАЙ ЦАГ ГАРГАЯ” гэсэн онцгой чухал сэдвээр цаг үеэ олсон олон гэр бүлийг оролцуулсан маш их ач холбогдолтой өдөрлөгт дэмжлэг үзүүлж ажилласан дүүргийн иргэд, хороод, дэргэдэх зөвлөлүүд, байгууллага аж ахуй нэгжүүдийн ажилтнуудад ажлын амжилт хүсье.
Мөн энэхүү өдөрлөгөөс гарсан уриалгыг дэмжиж тодорхой шийдвэрийг бодлогын хэмжээнд гаргахаар болсон Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг – очирт нийт ээжүүд, бяцхан зүрхнүүдийнхээ өмнөөс ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

+ There are no comments

Add yours