ДЭЛХИЙ ЗӨВХӨН ЧИНИЙ ЗҮГ ИНЭЭМСЭГЛЭЖ БАЙНА, КРИСТИАНО РОНАЛДО

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний алдрыг тав дахь удаагаа хүртсэн, Португалын шигшээ багийн бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч, Реал Мадридын супер од Кристиано Роналдогийн тухай хамгийн сонирхолтой 11 баримт.

  1. Түүнийг төрөхөд аав нь өөрийн шүтэн биширдэг жүжигчин Роналд Реаганий нэрээр нэрлэсэн юм. Реаганыг ерөнхийлөгч болсон 1985 онд Роналдо Португалын Фуршал хотод мэндэлсэн түүхтэй.
  2. Роналдо 15 насандаа зүрхний хэм алдагдах өвчинтэй нүүр тулж хөлбөмбөгийн спортыг орхиход хүрч байсан гэдэг. Учир нь зүрхний хэм алдагдах өвчин хүндэрвэл шигдээс болох аюултай байсан болохоор эмчилгээнд яаралтай хамрагдаж, лазерын хагалгаанд ороод хэдхэн хоногийн дараа эрүүл болж бэлтгэлдээ буцаж орсон юм.
  3. Роналдо нэг их сайн сурагч байгаагүй бөгөөд сургууль ч  түүнд сонирхолтой санагддаггүй байжээ.Тэр 14 насандаа өөрийг нь үл хүндэтгэлээ гэж багш руугаа сандал авч шидээд сургуулиасаа хөөгдөхөд, түүний ээж нь өөр  сургууль руу шилжүүлэхийн оронд зөвхөн хөл бөмбөгтөө анхаарах боломж олгосноор 14 настайдаа хагас мэргэжлийн хөл бөмбөгчөөр тоглож эхэлсэн түүхтэй.

4. ‘’Би өнөөдрийн амжилтанд хүрсэндээ өөрийн найз Албертдаа үргэлж талархаж явдаг. Бид өсвөрийн клубд хамт тоглодог байсан. Спортингоос хүмүүс ирээд хэн нь илүү олон гоол оруулна түүнийг академидаа авна гэсэн. Бид 3-0 ээр хожсон, хамгийн эхний гоолыг би, дараагийнхийг Алберт хийж, 3 дахь гоол биднийг бүгдийг нь гайхшруулсан юм. Албертад бөмбөг байсан бөгөөд түүний хийх ёстой зүйл хоосон хаалга руу бөмбөгийг өшиглөх л явдал байсан юм. Гэсэн ч тэр бөмбөгийг над руу дамжуулж би оноо авсанаар академид ч тэнцсэн. Тоглолтын дараа би түүн дээр очоод түүнээс ‘’яагаад’’ гэж асуухад тэр чи надаас хамаагүй илүү гэсэн юм.’’ Хэдэн жилийн дараа сурвалжлагч Албертийнд очоод Роналдогийн ярьсан түүх үнэн эсэхийг лавлахад тэр үнэн гэсэн бөгөөд түүний хөл бөмбөгийн карьер тэр тоглолтын дараа л өндөрлөж, одоо ямар нэгэн ажил эрхэлдэггүй гэдгээ ч хэлсэн юм. Тэгвэл та энэ сайхан байшин, машиныг хаанаас авсан юм бэ? Та бас гэр бүлээ авч явдаг хүн. Үнэндээ та их л  баян хүн шиг харагддаг гэхэд Алберт бахархалтайгаар энэ бүгд Роналдогоос надад ирсэн юм гэж хариулж байжээ.

5.Бусад биеэрээ дүүрэн шивээстэй алдартай тамирчдаас ялгаатай нь түүнд ганц ч шивээс байхгүй мөн шивээс хийлгэх бодолгүй, хийлгэхээс ч татгалздаг. Учир нь тэр цусны идэвхтэй донор бөгөөд  жилд хоёроос багагүй удаа цусаа хандивладаг ажээ.

6.Роналдогийн аав 52 настайдаа архинаас болж нас барсан. Түүнээс болж Роналдо архи огт уудаггүй ба архи түүнд аавынх нь үхлийн тухай гунигт дурсамжийг нь санагдуулдаг гэсэн байдаг. Тэр мөн тамхи татдаггүй. Роналдо хамгийн сайн аав байхыг хичээж, хүүдээ амжилтаараа үлгэрлэж, элдэв муу зүйлээс хүүгээ хол байлгахыг хүсдэг.

7.Майкл Жордан, Леброн Жэймсийн дараа Nike компанитай насан туршийн гэрээ байгуулсан 3 дахь тамирчин юм . 2003 оноос хойш Nike Роналдог ивээн тэтгэж байгаа. Түүнтэй байгуулсан 1 тэрбум ам долларын гэрээ нь дэлхийн спортын түүхэн дэх хамгийн үнэтэй спонсорын гэрээнүүдийн нэг болжээ.

8.Тэр дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчин. 2017 оны Форбес сэтгүүлийн жагсаалтанд 93 сая доллар олсоноороо Diddy, Beyonce, Drake, JK Rowling гэсэн алдартнуудын дараагаар орж 5 дахь хамгийн өндөр орлоготой алдартан болсон

9.Тэр сүүлийн жилүүдэд орлогоо буяны үйлсэд зарцуулах болсон. 2009 онд 130,000 долларыг ээжийнх нь хорт хавдрыг эдгээсэн эмнэлэгт хандивлажээ. Мөн 2011 онд  хүртсэн алтан гутал шагналаа зарж 1.7 сая долларын орлогоо Газа дахь сургуульд хандивласан. 2014 онд тархины хавдартай хүүгийн ээж аав Роналдо руу захиа бичжээ. Захианд түүнийг өөрийн тоглолтондоо өмссөн фудволкоо илгээхийг хүсч тэр фудволкийг зарж хүүгийнхээ хагалгааны мөнгийг босгомоор байгаагаа бичиж явуулжээ. Захиаг хүлээж авсан Роналдо фудволк биш хүүгийн хагалгааны зардал болох 65,000 долларыг илгээж, эмнэлгийн эмчилгээний бүх урсах зардлыг төлж байжээ.10.Роналдо ойролцоогоор 16 Тоёота Приус машинтай тэнцэх жин буюу 23055 килограммыг бэлтгэлийнхээ үеэр өргөдөг.

11. Роналдо 4 хүүхдийн аав. Түүний том хүү Кристиано Роналдо Жуниор 7 настай. Тэрээр  2017 оны 6 сард Америк тээгч эх хөлсөлж Ава, Матео гэх ихрүүдээ төрүүлжээ. Роналдо найз охин, модел Жеоржинатайгаа Долче Габбанагийн арга хэмжээн дээр танилцсан бөгөөд тэд 2016 оноос хойш болзож эхэлжээ. Удалгүй найз охин нь жирэмсэн болж түүний дөрөв дэх хүүхдийг төрүүлсэн юм.

Орчуулсан: Б.Хонгорзул

+ There are no comments

Add yours