Булган аймагт үер бууж, дөрвөн настай хүү амиа алджээ

Өчигдөр  Сүхбаатар болон Булган аймагт хүчтэй аадар бороо орж үер буужээ. Тодруулбал Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1, 2, 4, 5, 6, 9 дүгээр багт 06.14-ний өдрийн 15:30-16:00 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас үер болж тус сумын 4 дүгээр багт үерийн ус зайлуулах далангийн усанд тус аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат иргэн 61 настай эрэгтэй Д унасан мөн 1, 2, 4, 5, 6, 9 дүгээр багт 15 өрх, айлын гэр, хашаанд ус орсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, таван автомашинтай ажиллаж иргэн Д- уснаас эсэн мэнд гаргаж аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байна.  Мөн 23 өрх айлын 86 хүнийг /үүнээс 52 том хүн, 34 хүүхэд/ аварч, нийт 30 м шороон далан босгож, 100 м шуудуу ухаж усыг зайлуулжээ.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвд 06.14-ний өдрийн 20:10-20:40 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас уруйн үер болж сумын төв усанд автаж тус сумын 1 дүгээр багийн иргэн Ж-гийн хүү дөрвөн настай эрэгтэй И үерийн усанд осолдож нас барсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан 21 алба хаагч, 4 автомашинтай мөн өдрийн 22:00 цагт явж 23:45 цагт тус тус  очиж тус сумын Онцгой комиссийг 23:50 цагт хуралдуулж сумын Засаг даргын 06.14-ний өдрийн А/135 дугаар захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хохирлыг бүрэн тогтоож, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

 

 

Энэ

+ There are no comments

Add yours