Инфляци 6.1 хувиар өсөхөд хүнсний ногоо, усны үнийн нэмэгдэл нөлөөлжээ

Үндэсний статистикийн хороо энэ оны эхний таван сарын нийгэм, эдийн засгийн мэдээллийг өнөөдөр танилцууллаа.

Инфляци 6.1 хувиар өсөхөд хүнсний ногоо, усны үнийн нэмэгдэл нөлөөлжээ

Үндэсний статистикийн хорооны Үндэсний тооцоо шинжилгээ судалгааны газрын статистикч Ю.Батзориг тайланг танилцууллаа. Тэрээр  “Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ буюу инфляцийн мэдээллийг гурван цаг үеийн харьцуулсан үзүүлэлтээр хэрэглэгчдэд хүргэдэг. Нэгдүгээрт бүтэн жилийн өөрчлөлт буюу өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулсан индекс. Энэ нь инфляци буюу хэрэглэгчдийн хамгийн их хэрэглэдэг тоон утга байгаа. Энэ нь 6.1 хувиар өссөн. Өнгөрсөн оны эцэс буюу энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 4.5 хувиар харин өмнөх сараасаа 0.6 хувиар өссөн. Ер нь манайд сүүлийн жилүүдэд хаврын улиралд бараа үйлчилгээний бага зэргийн өсөлт ажиглагдаад байгаа. Энэ нь хөдөө аж ахуйн барааны нийлүүлэлт буурдагтай холбоотой. Төмс, хүнсний ногооны эрэлт хэвээрээ байхад нийлүүлэлт багасдаг нь үнэ өсөх нэг шалтгаан болдог. Хоёрдугаарт энэ оны хувьд өрхийн хэрэглээний усны үнэ шинэ тарифтай болсон. Мөн оны эхнээс тамхи, согтууруулах ундааны НӨАТ хэрэглэгчдэд мэдрэгдэж байгаа. Дараагийн бүлэгт буюу эм эмнэлгийн эм тарианы тухайд өвлийн улиралд ханиад, томуугийн дэгдэлт ихэссэнтэй холбоотойгоор эдгээр бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж орж ирдэг.  Мөн цагаан сарын үед буюу хоёрдугаар сард шатахууны үнэд бага зэргийн хөдөлгөөн орсон. Ингэснээр инфляцид том өөрчлөлт ордог.  Учир нь өрхийн төсвөөс гарч байгаа мөнгөний дийлэнх хувь нь мах махан бүтээгдэхүүн хүнсний хэрэглээ, шатахуундаа явдаг учраас өрхийн хэрэглээний жинтэй холбоотойгоор инфляцийн түвшин өөрчлөгддөг.

Инфляци 6.1 хувиар өсөхөд хүнсний ногоо, усны үнийн нэмэгдэл нөлөөлжээ

Сүүлийн дөрвөн жилд 45.4 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Үүнд түрүүн дурьдсан онцгой албан татвар, орлогын албан татвар, нэмэгдсөн өртгийн албан татварууд өссөнтэй холбоотой. Улсын нэгдсэн төсвийн орлогийг дотор нь таван бүлэгт салгаж үздэг. Татварын орлого,  татварын бус орлого, ирээдүйн өв сан гэх мэт гурван сангаар задардаг байна. Үүнд, татварын орлого 80 гаруй хувийг эзэлдэг учраас 20 гаруй хувийн өсөлттэй орж ирсэн нь татварын нийт тэнцэл ашигтай гарахад нөлөөлсөн” гэв.

+ There are no comments

Add yours