Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах талаар Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээллийг сон

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
Тухайлбал, Эдийн засгийн байнгын хороо 09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж, “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоол, Статистикийн тухай хууль, Компанийн тухай хууль, Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Мөн Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлын явцын талаар Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээллийг сонсох юм.

Мөн цагт Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Ахмадын болон түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн мэдээллийг сонсох болон 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх аж.

Үдээс хойш буюу 14.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана. Тус байнгын хороо Орон нутгийн хамгаалалтын тухай болон Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.

Харин Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Татварын багц хуулийн төсөл болон  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

+ There are no comments

Add yours