570 гаруй ховор нандин олдвор гарчээ

 эртний дурсгалт олдворууд олдсон байна.  “Улаан хэрмийн Шороон Бумбагар археологийн дурсгалыг хадгалах, хамгаалах, тогтвортой менежмент бий болгоход боловсон хүчнийг чадавхижуулах, олон нийтийн ухамсрыг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд хийсэн уг  малтлагийг Соёлын үндэсний төв, ЮНЕСКО-ийн Бээжин дэхь төлөөлөгчийн газар,  ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хамтран 2018 оны тавдугаар сарын 17-ноос 28-ныг  хүртэлх хугацаанд хийжээ.  Малтлагаас гарсан олдворуудыг Хархорины музейд түр хадгалж буй юм.  Нүүдлийн соёл иргэншлийг судлах  олон улсын хүрээлэнгийн судлаач, проффессор А.Очир “Малтлагын явцад бунхан, дөрвөлжин булш, алтан эдлэл, ханын зураг зэрэг нийт 570 гаруй олдвор олдсон. Үүнд:

  • Алтан эдлэл – 170
  • Алтан зоос – 45
  • Хүрлийн үеийн  дөрвөлжин булш-46
  • Хиргисүүр – 31
  • Хүннү гүрний үеийн 3 оршуулгын газраас 180 булш
  •  монгол булш – 60 орчим
  • 8 газраас хадны зураг
  • Түрэгийн үеийн 80 жижиг булш илэрсэн.

Эдгээр олдворуудаас хамгийн онцгой нь Бунханы ханын зураг юм. Уг ханын зурагт “Эртний Түрэгийн морины засалт, нохой, морьтой хүн, бүжиглэж буй хүн гэх мэт олон зүйлийг дүрсэлжээ.

Судалгааны багт Нүүдлийн соёл иргэншлийг судлах  олон улсын хүрээлэнгийн судлаач, проффессор А.Очир, судлаач магистр Г.Мандахбаяр, Соёлын өвийн үндэсний төвийн Авран хамгаалах газрын мэргэжилтэн, археологич Г.Анхсанаа, Бүртгэл судалгааны газрын мэргэжилтэн Г.Халиунаа нар ажилласан байна.

+ There are no comments

Add yours