Түрээсийн орон сууцны эрэлт, хэрэгцээ өсөх хандлагатай байна

Улаанбаатар хотод инженерийн дэд бүтэц бүхий орон сууц түрээслэх хэрэгцээтэй байгаа нийт 44,747 өрх байна. Орон сууц түрээслэх сонирхолтой нийт өрхүүдийн

16,717 өрх нь нийтийн орон сууцанд,

14,686 өрх нь дэд бүтцэд холбогдоогүй хашаа байшинд,

13,016 өрх нь монгол гэрт,

329 өрх нь дэд бүтцэд холбогдсон хашаа байшин, АОС-нд амьдарч байна гэж “МУ-ын орон сууцны зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн судалгаа’’-нд дурьджээ.

Түрээсийн орон сууцны хэрэгцээ

Түрээсийн орон сууцны эрэлт, хэрэгцээ өсөх хандлагатай байна

Түрээсийн төлбөрийн хувьд 1 өрөө байрыг дунджаар 201,000-300,000 төгрөгөөр түрээслэх хүсэлтэй 5,761 өрх байгаа бол, 2 өрөө байрыг мөн адил 201,000-300,000 төгрөгөөр түрээслэх хүсэлтэй 14,471 өрх байна. Харин 3 өрөө байрыг 401,000-500,000 төгрөгөөр түрээслэх хүсэлтэй 2,573 өрх байна.

Түрээсийн орон сууцны эрэлт, хэрэгцээ өсөх хандлагатай байна

Түрээсийн орон сууцны эрэлт, хэрэгцээ өсөх хандлагатай байна

Улаанбаатар хотод нийт 31,402 өрх түрээсийн орон сууцанд амьдарч байна.

Түрээсийн орон сууцны эрэлт, хэрэгцээ өсөх хандлагатай байна

Түрээсийн орон сууцанд амьдардаг нийт өрхийн дийлэнх хэсэг нь Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт амьдарч байна. Инженерийн дэд бүтэц бүхий орон сууц түрээслэн амьдардаг нийт өрхийн хувьд 1-рт инженерийн дэд бүтэц бүхий орон сууц худалдаж авах, 2-рт түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдан орон сууц түрээслэх, 3-рт хувийн сууц барих сонирхолтой байна.

+ There are no comments

Add yours