Нийтийн тээврийн “Найрамдал зуслан-Саппоро-3-р эмнэлэг” чиглэлд өөрчлөлт орлоо

Нийслэлд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Толгойтын авто замыг Орбитын авто замтай холбосонтой уялдуулан нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулахаар болжээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн зорчих эрэлтэд үндэслэж ХО:8 “Найрамдал зуслан-Саппоро-3 дугаар эмнэлэг” чиглэлийн замналд өөрчлөлт оруулан үйлчилгээг 2018 оны зургаадугаар сарын 04-ний өдрөөс эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

+ There are no comments

Add yours