Улс орны гадаад пасспортыг визгүй зорчих эрхтэй орнуудын тоогоор эрмбэлсэн чансаанд Монгол Улсын гадаад пасспорт 75 дугаарт эрэмбэлэгджээ. Манай улсын пасспорт 61 улсад чөлөөтэй зорчих эрхтэй байдаг аж.

“Henley & Partners” зөвлөх компанийн гаргасан уг судалгаанд 100 улсын гадаад пасспортыг хамруулжээ. Төв Азийн бусад улсуудаас Казахстан, Киргизстан 64, 73 дугаар байрт орсон байна. Дээрх хоёр улсын гадаад пасспортоор 76, 63 улсад визгүй зорчих эрхтэй ажээ.

Харин Жагсаалтын нэгдүгээрт Японы пасспорт орсон байна. Японы иргэд 189 оронд визгүй зорчих эрхтэй байдаг ажээ. Удаад нь герман, Сингапур 188, Испани, Итали, Финлянд, Франц, Швед, БНСУ 187 улсад визгүй зорчих эрхтэй гэсэн үзүүлэлтээр бичигджээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.