Их хэмжээний хятад архи борлуулж байжээ

Дорнод аймгийн цагдаагийн алба хаагчид Хятад архи гар дээрээс зарж байсан дөрвөн иргэнээс 81 ширхэг архи хураан авсан байна. Тодруулбал, тус аймгийн “Шүр” худалдааны төвд хууль бусаар гар дээрээс архи согтууруулах ундааны зүйл зарж борлуулж байсан дөрвөн иргэнээс БНХАУ-д үйлдвэрлэсэн чанарын баталгаагүй 450 граммын савлагаатай 81 ширхэг “Бажу” нэртэй архийг хураан авсан аж. Улмаар хуурамч архи зарж байсан этгээдүүдэд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.5-р зүйлийн 13 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага тооцсон байна.

+ There are no comments

Add yours