Сэтгүүлчийг загнасан прокурорыг цалингийн 20 хувиар торгожээ

Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор У.Эрдэнэтуяа сэтгүүлч асуулт асуухад “Нэг л асуулт асуу л даа, чи. Юун олон юм асуудаг юм бэ” гэж загнасан билээ.

Тухайн үедээ энэ асуудалд олон нийт нэлээн шүүмжлэлтэй хандаж, прокурорынхон энгийн иргэд болон гэмт хэрэгт сэжиглэгдсэн, шалгагдаж буй хүмүүстэй зүй бус харьцаж, дарамталж дээрэлхдэгийн нэгэн тод жишээ гэж дүгнэхэд хүргэсэн билээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, прокурорын байгууллагаас сэтгүүлчийг загнаж зандарсан, ажлын алдаа гаргасан У.Эрдэнэтуяа прокурорт гурван сарын цалингийн 20 хувиар торгох шийтгэл оноосон байна.

1 Comment

Add yours

+ Leave a Comment