ТАНИЛЦ: ЭЕШ-ын хуваарь болон даалгавар гүйцэтгэх хугацаатай

Элсэлтийн ерөнхий шалгалт нь 2018 оны зургадугаар сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Харин ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг 2018 оны долдугаар сарын 01-ний өдрийн 09.00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлах гэнэ.

Монгол хэлбичгийн шалгалт болон Элсэлтийн ерөнхий шалгалтын гүйцэтгэх хугацаа:

Даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут:

  1. Монгол хэлбичгийн шалгалт
  2. Математик
  3. Физик
  4. Хими

Даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут:

  • Монгол хэл
  • Орос хэл
  • Англи хэл
  • Газарзүй
  • Биологи
  • Монгол улсын түүх
  • Нийгмийн тухай мэдлэг

+ There are no comments

Add yours