“Ulaanbaatar book fair” өнөөдөр нээлтээ хийнэ

“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулдаг уламжлалт номын баяр маргааш нээлтээ хийнэ. Ном сонирхогчдын хүсэн хүлээдэг хаврын номын баяр буюу “Ulaanbaatar book fair” энэ жил “Хүссэнээрээ уншицгаая” уриан дор болох бөгөөд шинэ байгууллага, шинэ уран бүтээлчид нэгдэж буйгаараа онцлогтой ажээ. Энэхүү номын баяр нь зохиолч, уншигчдыг уулзуулж, хэвлэн нийтлэгчид шинэ ном бүтээлүүдээ дэлгэн танилцуулж, хуучны ховор содон номууд олж авах, номын салбарт гарч буй шинэ мэдлэг, мэдээллийг олон нийтэд хүргэх гүүр болдог арга хэмжээ болж чадсан юм.

Энэ жилийн номын баяраар хэрэглэгчдэд гар утаснаасаа ном унших, сонсох үзэх боломжийг олгож буй номын цахим үйлчилгээний М+ аппликейшны тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх юм байна. Мөн олонд танигдсан “Нэпко”, “Монсудар”, “Болор судар”, “Номын хүрд”, “Тагтаа” зэрэг хэвлэлийн газрууд бүгд уг баярт оролцож уншигчдадаа ном, бүтээлээ 20-70 хувийн хямдралтай санал болгох ажээ.

 

+ There are no comments

Add yours