УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн гишүүдийг шинээр томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлж байгаа юм.

Ц.Няморж: -Улстөр, хууль зүйн өндөр мэргэшилтэй хүнийг нэр дэвшүүлнэ гээд хуульд биччихсэн байдаг юм. Лам хуваргаар бол гэгээрсэн хүн тэнд ажиллана гэсэн үг. Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байсан хүмүүс бол Монголын төвшинд том хуульчид. Ерөнхийдөө Үндсэн хуулийн цэц бол Монголын том хуульчид, улстөрчдийн ном хурах газар гэж хардаг. Үүнд нийцэж ажиллана гэдэг хэцүү. Дээрээс нь өнгө мөнгөний хорвоо болсон цаг. Та бүхэн өнгө мөнгөнд битгий хууртаарай.

Ц.Гарамжав: -Г.Туулхүү дарга бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд олон жил ажилласан хүн. Би таныг мэднэ. Бид өмнө нь таарч байсан. Тухайн үед та их л шударга бусаар асуудалд хандаж байсан санагдаж байна. Цэцэд очоод шударга ажиллаарай. Хүн өмнөх амьдралынхаа алдаанаас сургамж авч бусдад тусалж амьдрах ёстой.

Ө.Энхтүвшин: -Үндсэн хуулийн гишүүнээр улстөр, хууль зүйн өндөр мэргэшилтэй хүнийг нэр дэвшүүлдэг. Та бүхэн өөрсдийгөө энэ шалгуурыг хангаж байгаа гэж бодож байна уу. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа юу?

Ц.Нанзаддорж: -Яг үнэндээ улс төрөөр дагнаж мэргэшсэн зүйл надад байхгүй. Гэхдээ Засгийн газрын агетлагт ажиллаж байсан хүний хувьд улс төрийн ойлголттой болсон хүн гэж боддог. Сүүлийн жил гаруйн хугацаанд Говь-Алтай аймгийн АН-ынхан надад итгэл хүлээлгэж аймгийн намын хорооны даргаар ажиллуулж байсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухайд орон нутагт улстөржилт их байгаа учраас өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үздэг.

Г.Туулхүү: -Улс төрийн өндөр мэргэшилтэй байна гэдгийг хувь хүний өндөр ёс суртахуунтай байхыг хэлж байна гэж ойлгож байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг хувьдаа дэмждэг.

Б.Буяндэлгэр: -Улс төрийн шийдвэр гаргах үйл явцад оролцож байсан хүний хувьд өөрийгөө улс төрийн мэргэшилтэй хүн гэж боддог. Би Үндсэн хуулийн өөрчлөлтийн саналуудыг анхааралтай судалж байдаг хүн. Өмнө нь өөрийнхөө саналыг УИХ-ын дарга М.Энхболд, ажлын хэсгийн ахлагч Д.Лүндэээжанцан нарт өгч байсан. Үндсэн хуулийн суурь ойлголтыг хөндөхгүйгээр өөрчлөлт оруулахыг дэмждэг.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.