Юу ч гэхэв дээ Дарьбазар минь

Монгол Улсын Ерөнхий сайд асан Санжаагийн Баяр ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаад 42 хоног өнгөрөөд байгаа билээ. Өнөөдөр өмгөөлөгчөөс нь авсан мэдээллээр түүний биеийн байдал эрс муудаж хөл дээрээ алхаж чадахгүй болжээ. Улмар ужиг тулай өвчин нь хүндэрч хөл нь шагайнаасаа доош хавдсан гэнэ. Мөн Урьдчилан хорих газарт агаар дутмаг, тоосжилт их байгаагаас үүдэн багтраа нь хүндэрсэн байна. Тэрээр сүүлийн 20 гаруй хоногийн хугацаанд хорих ангийн эмнэлэгт хэвтэж байгаа гэдэг мэдээлэл бий. Гэвч С.Баяр эрүүл мэндийн байдлаа үл харгалзан жирийн эмнэлэгт хэвтэх эсвэл батлан даалтад хүсэлт гаргахгүй байгаа гэсэн мэдээллүүд өнөөдрийн мэдээллийн сайтууд дээр олноор гарчээ. Үнэн мөнөө ольё гээд зангиагаа засаад зангараг заагаад ирсэн хүншдээ. Цаг үе залуучууд нэвтрүүлэг хийж байх үеэс нь л энэ товаришийг сайн мэднэ. Улс төрийн том нүүдлүүдийн золиос болоод дээр нь өөрийнх гүргэр хүйтэн зан нь хөдлөөд энэ нөхөр элдэв хоёр боллоо гэхэд ингэж холыг харж хоёрыг бодох хоншоортой улс төрч ахиж төртөл наян юм болно доо. Энэ засаг нэг гараараа Оюу Толгойд Алун Гоо эхийн дүртэй шагнал гардуулж харагдах ч нөгөө гараараа улс төрийн эр зориг гарган том төслөө хөдөлгөх шийдийг гарган олноороо гаргасан шийдвэрт гарын үсэг зурж баталгаажуулсан нөхдийгөө шонд өлгөж шоронд хатааж буйг нь мөхөс би үнэхээр ойлгох гээд ухаан хүрэхгүй сууна. Хэрхэхийг тэнгэр мэднэ гэж суудаг үе шиг л санагдах боллоо. Юу ч гэхэв дээ Дарьбазар минь.

Samandariin Tsogtbayar

+ There are no comments

Add yours