Эмнэлгийн ажилчид ОУВС-д шаардлага хүргүүлжээ

Эмч, эмнэлгийн ажилтны үйлдвэрчний эвлэлээс эмнэлгийн салбарын ажилчдын цалинг 50 хувиар нэмэхийг шаардсан суулт өчигдөр найм дахь өдрөө үргэлжиллээ. Өнгөрсөн даваа гаригаас МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар гишүүд дэмжигчдийнхээ хамт суултад нэгдсэн.

Тэд ажил хаялтад бэлтгэж байгаа гэнэ. МҮЭ-ийн холбооны урилгаар ирсэн гадаадын төлөөлөгчид суултад оролцож буй хүмүүстэй уулзаж санал солилцсон байна. Өчигдөр суултад оролцож байгаа хүмүүсийн төлөөлөл Монголын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл хамтран ОУВС-д шаардлагаа хүргүүллээШаардлагын хариуг өнөөдрийн дотор авахаа мэдэгдээд байгаа юм.

+ There are no comments

Add yours