АН-ын бүлэг Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг дэмжлээ

Төрийн ордонд Монголын эдийн засгийн чуулга уулзалт болсонтой холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлэг энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаа хийгээгүй байсан юм. Тиймээс өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар бүлгийнхээ хурлаар хэлэлцсэн асуудлаа танилцууллаа.

АН-ын бүлэг бүлгийнхээ хурлаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэр дэвшигчдийг дэмжих эсэхээ хэлэлцжээ. Улмаар Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр, УИХ-аас нэр дэвшүүлсэн Ш.Солонго нарыг дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Хууль зүйн байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн томилгоог хэлэлцэх юм.

+ There are no comments

Add yours