“Монгол орны ой ба сэтгүүлчдийн үүрэг, оролцоо” сургалт боллоо

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Монгол Улсад Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлдэг. Уг төслийн нэгжээс санаачлан “Монгол орны ой ба сэтгүүлчдийн үүрэг, оролцоо” сэдэвт сургалт, семинарыг зохион байгуулжээ.

Энэхүү сургалт, семинарт БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх төслийн үндэсний зохицуулагч Ц.Солонго, хэвлэл мэдээллийн үндэсний зөвлөх Ц.Цэвээнхэрлэн, төслийн зөвлөх, доктор Д.Энхсайхан, Ойн судалгаа, хөгжлийн төвийн мэргэжилтэн Б.Ганзориг, Б.Бат-Очир нарын мэргэжилтнүүд оролцож сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна.

Сургалтад Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дархан-Уул зэрэг ой бүхий таван аймгийн 10, төвийн хэвлэл мэдээллийн 10 нийт 20 сэтгүүлч хамрагдаж Монгол орны байгаль хамгааллын бодлого, Монгол орны ой, түүний нөөц, ойн хөнөөлт шавж ба төсвйийн зарцуулалт, ой ба мод бэлтгэл, хамтын оролцоотой ойн менежмент, ойн арчилгаа, цэвэрлэгээ, ойн нөхөрлөлийн хяналт зэрэг өргөн сэдвээр илтгэл, мэдээлэл сонсчээ.

Энэхүү сургалт нь цаашид цувралаар үргэлжлэх бөгөөд ой бүхий аймгуудаар сэтгүүлчид аялан газар дээрээ нь сурвалжлага бэлтгэх юм байна.

+ There are no comments

Add yours