Хоёр орны агаарын цэргийн харилцааг илүү хөгжүүлнэ

Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчийн урилгаар АНУ-ын Агаарын цэргийн хүчний гадаад харилцааны асуудал эрхэлсэн дэд дарга Хейди Грант манай улсад ажлын айлчлал хийж байна. Хатагтай Хейди Гранд болон албаны бусад хүмүүсийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын хувьд 2015 онд УИХ-аар шинэчлэн батлагдсан Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийн дагуу Монгол Улсын Зэвсэгт хүчин Хуурай замын цэрэг болон Агаарын цэргийн хүчнээс бүрдэх бөгөөд одоо манай хоёр командлал бие даан үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн. Шинээр байгуулагдаад байгаа Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын чадавхийг бэхжүүлэхэд бусад орнууд түүний дотор  АНУ-тай байгуулсан харилцаа чухал байна. Таны энэхүү айлчлал хоёр орны Агаарын цэргийн хүчний хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулна гэж найдаж байгаагаа Батлан хамгаалахын сайд Н.Энхболд  энэ үеэр тэмдэглэж хэллээ.

+ There are no comments

Add yours