Д.Цогтбаатар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар 2018 оны 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд ОХУ-д айлчилж байна. Өчигдөр Гадаад харилцааны сайд нарын хийсэн албан ёсны хэлэлцээний үеэр талууд хоёр орны улс төрийн харилцаа стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу өндөр түвшинд хөгжиж, яриа хэлэлцээ бүхий л салбарт идэвхжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааны Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг идэвхжүүлэх, Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг эхлүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов.

2018 онд хэрэгжүүлэх өндөр, дээд түвшний айлчлалуудын тов, агуулга, байгуулах баримт бичгүүдийг талаар санал солилцлоо.  Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ойрын үед ОХУ-д хийх айлчлал нь Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй гэдэгт талууд санал нэгдэв. Монгол Улсын дэд бүтцийг хөгжүүлэх, эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн буйгаа манай тал илэрхийллээ.

+ There are no comments

Add yours