Thursday, April 25 2024

Ч.Баяр, Ч.Сайханбилэг нарын хүсэлтийг шүүх хүлээж авсангүй

С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авч өгөхийг хүссэн хүсэлт явуулсныг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүхээс С.Баяр болон Ч.Сайханбилэг нарын гаргасан таслан сэргийлэх арга хэмжээнээс хорихоос өөр арга хэмжээ авах хүсэлтийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл,шүүхээс тэдэнд хорих таслан сэргийлэх арга хэмжээгээ үргэлжлүүлэн авах зүйтэй гэж үзжээ.

Тавдугаар сарын 10-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргах шийдвэр гаргасан ч нийслэлийн прокурор гомдол гаргасан тул шүүхээс дахин хурал зарлаж, тэднийг батлан даалтад гаргасан шүүгчийн захирамжийн үндэслэл тодорхой бус хэмээн үзэж, шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцон, прокурорын гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Ийнхүү С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг тус бүрийн цагдан хорих хугацааг нэг сараар сунгах шийдвэр дахин гаргасан юм.

+ There are no comments

Add yours

You May Also Like: