Friday, March 29 2024

Хоёр толгойтой илий олджээ

АНУ-ын Миннесота мужийн иргэн ойд мөөг түүж яваад цагаан сүүлт бугын хоёр толгойтой илий үхсэн байхыг олжээ. “Science Alert” энэ талаар мэдээллээ.

Мөөг түүгч эр олсон зүйлийнхээ талаар Ойн албандаа мэдэгдэж, энэ асуудал цаашаа мужийн Байгалийн нөөц баялгийн яам хүртэл өндрөө авчээ. Илийний цогцсыг судалгаанд хэрэглэхээр хөлдөөсөн байсан.

Нарийвчилсан судалгаа хийж үзэхэд бяцхан илийнд хоол боловсруулах тогтолцоо огт байхгүй, хоёр зүрхтэй боловч дундаа нэг элэгтэй болох нь тогтоогдсон байна.

“Science Alert”-ын бичсэнээр, АНУ-д 1671 оноос хойш зэрлэг амьтад мутацид орсон 19 тохиолдол баттай бүртгэгдсэн байдаг юм байна. Тэдгээрийн тав нь буганд тохиолджээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: