Friday, April 19 2024

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09.30 цагт Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг хэлэлцэнэ.

Тэднийг цагдан хорих 30 хоногийн хугацаа нь өнөөдөр дуусаж байгаа тул прокуророос үргэлжлүүлж хорих саналыг шүүхэд хүргүүлжээ.

Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотойгоор АТГ-аас мэдүүлэг авах явцдаа хорих шаардлагатай гэж үзсэн юм. Үндэслэлдээ гэмт хэргийн ул мөр нотлох баримтыг үрэгдүүлэх, зөөвөрлөх, устгаж болзошгүй гэж үзсэнийг прокурор хянаж, шүүх хүлээн авсан байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг энэ сарын 2-нд захидал илгээсэн.

Уг захидалдаа “Оюутолгойн гүний уурхайн төслийг хөдөлгөснөөр 2016 оны сүүлээр учрах байсан санхүүгийн default-аас Монгол Улс зайлж чадсан. Өнөөдрийн 5 хувийн эдийн засгийн өсөлтийн 3 орчим хувийг Оюутолгой бүтээн байгуулалт хангаж байна. 3000 хүртэл буурсан Монгол ажилчид өнөөдөр 14000-д хүрч, мянга илүү аж ахуйн нэгж, 41000 хүн бизнесээ тэлэх боломж олсон. Жилдээ хасах 200 сая ам.доллар хүрч буурч байсан гадаадын хөрөнгө оруулалт 1.5 тэрбум доллар болж өссөн. Хэрэв 2015 онд энэ төслийг хөдөлгөөгүй бол жил бүр 400 орчим сая долларын хэмнэлт орлогоо бид алдах байлаа” гэж бичсэн юм.

+ There are no comments

Add yours

You May Also Like: